Хайх

Алдарт уран бүтээлч Леонардо Да Винчигийн дүрд тоглох жүжигчин тодорхой боллоо

Алдарт уран бүтээлч Леонардо Да Винчигийн дүрд тоглох жүжигчин тодорхой боллоо

Уолтер Айзексоны номоос сэдэвлэсэн намтарчилсан кинонд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Саяхан Paramount кино компани зохиолч Уолтер Айзексоны "Leonardo Da Vinci" нэртэй зохиолыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг авсан билээ. Энэхүү намтарчилсан кинонд Италийн алдарт уран бүтээлч Леонардо Да Винчигийн дүрийг жүжигчин Леонардо ДиКаприо бүтээхээр болсон байна. Мөн ДиКаприо тус киноны продюсерын үүргийг давхар гүйцэтгэх болсныг Digital Spy вебсайт мэдээллэжээ.

Айзексоны энэхүү номонд Леонардо Да Винчиг авьяаслаг уран бүтээлч төдийгүй чадварлаг эрдэмтнээр дүрсэлсэн байдаг. Тэрбээр анатомийн шинжлэх ухааныг сонирхож, нисдэг төхөөрөмж зохион бүтээхээр шувуудын хөдөлгөөнийг ажигладаг байжээ. Одоогоор Paramount кино компани киноны нээлтийн тов болон бусад мэдээллийг зарлаагүй байгаа юм.

Сонирхуулахад жүжигчин Леонардо ДиКаприогийн нэрийг түүний эцэг эх алдарт уран бүтээлчийн нэрнээс сэдэвлэн өгсөн гэдгийг жүжигчин 2014 онд NPR сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр "Аав ээж маань Флоренц хотын Уффици дахь галерейд бал сараа тэмдэглэн явж байсан гэдэг. Тухайн үед ээж маань бие давхар, намайг тээж байсан юм. Харин тэд Да Винчигийн зургийн өмнө иртэл би анх удаа хөдөлсөн гэж аав ээж маань надад ярьсан. Тиймээс л тэд надад Леонардо гэдэг нэрийг өгөхөөр шийдсэн" хэмээн хуваалцжээ.

цааш үзэх