Хайх

Али Майкл The xx хамтлагийн шинэ клипэнд

“On Hold”

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн пост инди хамтлаг “On Hold” дууныхаа клипийг танилцууллаа

"On Hold" дууны дөрвөн минут үргэлжлэх видео клипэнд Техас мужийн Марфа хотын өсвөр насныхны амьдралыг үзүүлнэ. The xx энэ хотыг санамсаргүй сонгоогүй юм. Учир нь тэд нэгдүгээр сарын 13-нд гарах "I see you" гэх шинэ цомгийнхоо ихэнх хэсгийг Марфа хотод бичүүлсэн байна. The xx хамтлагийн шинэ клипийг Их Британийн алдартай зурагчин Аласдейр МакЛеллан найруулж, гол дүрд нь загвар өмсөгч Али Майкл тогложээ.

Дашрамд дурдахад, The xx хамтлаг саяхан Saturday Night Live шоун дээр "On Hold" болон "I Dare You" гэдэг хоёр дуугаа амьдаар тоглож танилцуулсан байгаа.

цааш үзэх