Хайх

Алтан бөмбөрцөг 2017 наадмын нэр дэвшигчдийг харцгаая

Алтан бөмбөрцөг 2017 наадмын нэр дэвшигчдийг харцгаая

74 дэх удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ жилийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол 2017 оны нэгдүгээр сарын 8-нд Беверли Хиллз хотод зохион байгуулагдах гэж байна

Кино ба телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Golden Globe буюу Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслол энэ ням гарагт The Beverly Hillton зочид буудалд зохиогдох гэж байна. Ёслолын арга хэмжээг инээдмийн жүжигчин, хөтлөгч Жимми Фэллон хөтлөхөөр болжээ.

Алтан бөмбөрцөг 2017 наадмын хамгийн гол шагнал болох "Шилдэг утга уянгын кино" төрөлд "Moonlight", "Hell or High Water", "Lion", "Manchester by the Sea", "Hacksaw Ridge" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна. Мөн сүүлийн үеийн ихэнх кино наадмуудаас хамаг шагналыг "түүж" байгаа "La La Land", "Шилдэг мюзикл ба инээдмийн кино" төрөлд нэр дэвшжээ. Энэ жилийн шилдэг найруулагчийн шагналыг Дэмьен Шазелл (La La Land), Том Форд (Nocturnal Animals), Мел Гибсон (Hacksaw Ridge), Барри Женкинс (Moonlight), Кеннет Лонерган (Manchester by the Sea) нарын аль нэг нь хүртэх болно.

Алтан бөмбөрцөг 2017 наадмын нэр дэвшигчдийг харцгаая (фото 1)

Энэ удаагийн Алтан Бөмбөрцөг наадмаас утга уянгын киноны төрөлд "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг Кейси Аффлек, Эндрю Гарфилд зэрэг жүжигчид авах өндөр магадлалтай байгаа бол "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр Натали Портман, Эми Адамс, Изабель Юппер зэрэг жүжигчдийн хамгийн шилдэг нь шалгарах юм.

Алтан бөмбөрцөг 2017 наадмын нэр дэвшигчдийг харцгаая (фото 2)

Тус кино наадмын бас нэгэн чухал шагнал болох "Шилдэг телевизийн драм цуврал" төрөлд мэдээж "Game of Thrones", "Stranger Things", "Westworld", "The Crown" "This Is Us" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна. Бас кино шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ аваад буй Childish Gambino буюу Дональд Гловерын бүтээсэн "Atlanta" инээдмийн цуврал "Шилдэг мюзикл ба инээдмийн цуврал" төрөлд нэр дэвшиж, ялах өндөр магадлалтай байгаа юм.

Алтан Бөмбөрцөг 2017 кино наадмын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс үзнэ үү.

цааш үзэх