Хайх

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо

Заавал үзэх хэрэгтэй кино ба телевизийн цувралууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо

Өнөөдөр өглөө Лос-Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслолын хөтлөгч Сет Майерс "Үдшийн мэнд, хатагтай нар ба үлдсэн ноёдоо. Шинэ жилийн мэнд хүргэе Холливүүд! 2018 онд марихуанаг зөвшөөрч харин бэлгийн дарамтыг хорилоо" хэмээн хошигнон арга хэмжээг эхлүүллээ. Мөн мэдээж хэрэг үдшийн турш Харви Вайнштайн, Кевин Спейси нарын шуугианы талаарх хатуухан егөөдлүүд тайзан дээрээс сонсогдож байлаа.

Энэ жил Алтан Бөмбөрцөг 2018 наадамд хүрэлцэн ирсэн зочдын ихэнх нь тэгш эрхийн төлөө тэмцэж мөн хүчирхийллийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлж хар өнгийн хувцсаар гоёсон юм. Ингээд ч зогсохгүй шагнал гардуулах ёслолд ялалт байгуулсан бүтээлүүд ч ерөнхийдөө хүчирхийлэл ба тэгш эрхийн тухай сэдэвтэй байлаа. Жишээ нь зөвхөн эмэгтэй гол дүрийн жүжигчидтэй "Big Little Lies" энэ үдэш "Шилдэг мини цуврал" шагналыг хүртсэн бол "The Handmaid's Tale" цуврал "Шилдэг утга уянгын цуврал" төрөлд ялалт байгуулжээ.

Мөн түүнчлэн хүмүүсийн таамаглаж байсан энэ жилийн Алтан Бөмбөрцөг наадмаас Гильермо дель Торо "The Shape of Water" киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртсэн бол Мартин Макдонагийн "Three Billboards Outside Ebbing, Missouri" нэртэй гэмт хэргийн сэдэвтэй бүтээл "Оны шилдэг кино"-гоор тодорсон нь маш том гэнэтийн бэлэг болсон юм.

75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын гол шагналуудад ямар бүтээлүүд мөн ямар уран бүтээлчид ялалт байгуулсныг харцгаая:

Шилдэг утга уянгын кино

"Three Billboards Outside Ebbing, Missouri"

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг найруулагч

Гильермо дель Торо (The Shape of Water)

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг мини цуврал

"Big Little Lies"

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг утга уянгын цуврал

"The Handmaid's Tale"

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 4)

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Гэри Олдман (Darkest Hour)

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 5)

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Франсес Макдорманд ("Three Billboards Outside Ebbing, Missouri")

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 6)

Инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Жеймс Франко (The Disaster Artist)

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 7)

Инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Сирша Ронан (Lady Bird)

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 8)

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Стерлинг К.Браун (This Is Us)

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 9)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Элизабет Мосс (The Handmaid's Tale)

Алтан Бөмбөрцөг 2018 наадмын ялагчид тодорлоо (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх