Хайх

Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх “Bayartsetseg Visual Live Concert” тоглолт болно

Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх “Bayartsetseg Visual Live Concert” тоглолт болно

Text: Buro.Retelling


Дуу хөгжим, авьяас билгийг таалан соёрхдог хэн бүхний мэлмий болоод сэтгэлийг сэргээх нэгэн онцгой арга хэмжээ энэ Бямба гарагийн үдэш болох гэж байна. Уянгалаг цээл хоолой, сэтгэлд хоногшсон дуунуудаараа бидэнд танил болсон дуучин Б.Баярцэцэг “Bayartsetseg Visual Live Concert” нэртэй бие даасан тоглолтоо Шангри-Ла зочид буудлын Их танхимд хийж, нэгэн үдшийг амьд хөгжмөөр амьсгалж өнгөрүүлэхийг уриаллаа. Дуучин бүсгүй энэхүү тоглолтдоо зориулан сэтгэлд дотно, гайхамшигтай хөг аялгуутай, бага зэрэг дэггүй нийт 26 дууг сонгон үзэгч та бүхэнд хүргэхээр бэлтгэлдээ оржээ. Мөн энэ үдэш бусад алдартай уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ толилуулахаас гадна, гэнэтийн бэлгүүд задрах болно. Ингээд уг тоглолтоос өөр юу хүлээж болохыг илүү дэлгэрэнгүй харцгаая.

Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх “Bayartsetseg Visual Live Concert” тоглолт болно (фото 1)

AI БҮТЭЭЛҮҮД ДЭЛГЭГДЭНЭ


Монголд өмнө нь хэзээ ч дэлгэгдэж байгаагүй өндөр бөгөөд өргөн дэлгэц тавигдана. Үзэгчид уг том бөгөөд өргөн дэлгэцээр гарч буй бүтээл, үйл явдлын гүнд, яг дотор нь орсон мэт мэдрэмжийг авах болно. Үүнд мөн авьяаслаг CG, FX артистуудын AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүтээгдэж буй медиа арт анх удаа тоглогдоно.

Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх “Bayartsetseg Visual Live Concert” тоглолт болно (фото 2)

ОЛОН АВЬЯАСЛАГ УРАН БҮТЭЭЛЧИД УРИЛГААР ОРОЛЦОНО


Хятадын хөгжмийн зохиолч, алдартай төгөлдөр хуурч Wang Guang нь “Bayartsetseg Visual Live Concert”-д оролцоно. Маш авьяаслаг, торгон мэдрэмжтэй уран бүтээлч Wang Guang-тай хамтран бүтээсэн уран бүтээлийн түүхүүдээ дуучин Б.Баярцэцэг тоглолтынхоо үеэр ярьж өгөх аж. Түүнчлэн тоглолтод дуучин Наагий, Тэмүүлэн, Мотив, Davaidasha зэрэг супер авьяастай уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна.


АМЬД ХӨГЖИМ ЭГШИГЛЭНЭ


Аливаа бүрэн хэмжээний тоглолтыг найрал хөгжимчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэхүү концерт нь амьд тоглолт учраас яруу тансаг оркестр, амьд хөгжмийн хамтлаг оролцоно. Мөн урилгаар ятгын “Хатан хаан” МУГЖ Ч. Мөнх-Эрдэнэ оролцож, үзэгчдийн зүрх сэтгэлийг уяраах болно.

Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх “Bayartsetseg Visual Live Concert” тоглолт болно (фото 3)

АНХНЫ ПЯНЗАА ТАНИЛЦУУЛНА


Дуучин Б.Баярцэцэг “Тань руу нүүж явна” нэртэй анхны пянзаа сонсогч, шүтэн бишрэгчдэдээ танилцуулна. Special edition хэлбэрээр гарч буй тус пянзыг зөвхөн тоглолтод ирсэн зочдодоо 50% хямдралтай ваучераар худалдан авч, анхны сонсогчид нь болох боломжийг олгож байгаа юм. Дуучин бүсгүй энэхүү пянзаа бүтээхдээ гадаад, дотоодын олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж сэтгэл, оюун, гайхамшигтай дуу хоолойгоо шингээжээ. Мөн тэрээр уг пянзнаас олсон орлогыг “Хангал Сан”-д 100% хандивлахаар болжээ.


МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖ ҮЛДЭЭНЭ


Дуучин Б.Баярцэцэг тоглолт бүрээ үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээж байгаасай гэж хүсдэг. Тэрээр энэ удаад ч мөн үзэгч, сонсогчдодоо онцгой дурсамж үлдээхээр багийнхны хамтаар хичээн ажиллажээ. Тиймээс та бүхэн найзууд, хайртай хүмүүстэйгээ хамтдаа бас нэгэн мартагдашгүй үдшийг өнгөрүүлж, насан туршийн дурсамж бүтээхийг хүсвэл “Bayartsetseg Visual Live Concert”-г зориорой.

Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх “Bayartsetseg Visual Live Concert” тоглолт болно (фото 4)

Хаана, хэзээ: 2023 оны 9-р сарын 9-нд Шангри-Ла зочид буудлын Их Танхимд, 19:00 цагт эхэлнэ.

Тасалбарын үнэ: 350,000 төгрөг

Тасалбарт багтах зүйлс:

- Угталтын хөнгөн зууш

- Дарс

- Пянз 50% хөнгөлөлттэй авах ваучер

Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх “Bayartsetseg Visual Live Concert” тоглолт болно (фото 5)

Тоглолтын тасалбарыг эндээс худалдан аваарай

цааш үзэх