Хайх

Анхны харц: Эмма Уотсон “Little Women” кинонд

Анхны харц: Эмма Уотсон “Little Women” кинонд

“Жаалхан авхай нар” киноны Мег Марчийн дүрийг бүтээж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Цахим ертөнцөд алдарт "Little Women" киноны шинэ хувилбарын зургууд цацагдсан байна. Жүжигчин Эмма Уотсон тус кинонд Марчийн гэр бүлийн ууган охин Мегийн дүрийг бүтээжээ. Энэхүү киноны найруулагчаар "Lady Bird" киног бүтээсэн Гретта Гервиг ажиллаж байгаа аж. Киноны бусад дүрийн жүжигчид албан ёсоор тодроогүй байгаа ч Сирша Ронан, Мерил Стрип, Лора Дерн, Тимоти Шаламе, Луи Гаррель нар тоглоно гэсэн шуугиан тархаад байгаа юм.

Сонирхуулахад анх Мег Марчийн дүрд Эмма Уотсоны оронд Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун тоглох байсан ч киноны зураг авалт түүний бусад төслүүдтэй давхацсаны улмаас тэрээр татгалзахад хүрчээ.

Америкийн нэрт зохиолч Луиза Мэй Олкоттын "Little Women" нэртэй хоёр ботиос бүрдсэн ном 1868-1869 оны хооронд хэвлэгдэн гарч байсан юм. Номын үйл явдал Америкийн иргэний дайны үед өрнөдөг бөгөөд Мег, Жо, Бет, Эми гэх дөрвөн өөр зан авиртай эгч дүүсийн адармаатай амьдралын түүхийг өгүүлдэг. Энэхүү сонгодог зохиол нь дэлхий даяар алдаршиж, хэд, хэдэн удаа кино болон дэлгэцнээ гарч байжээ. Үүнээс хамгийн алдартай нь 1994 онд гарсан, Вайнона Райдер, Кирстен Данст, Клэр Дэйнс,Трини Альварадо ба Кристиан Бэйл нарын тоглосон хувилбар хэмээн тооцогддог. Тухайн үед уг бүтээл нь Оскарын наадмын гурван шагналд нэр дэвшиж байжээ.

Анхны харц: Эмма Уотсон “Little Women” кинонд (фото 1)

Анхны харц: Эмма Уотсон “Little Women” кинонд (фото 2)

цааш үзэх