Хайх

Анхны харц: “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны анхны зураг нийтлэгдлээ

Анхны харц: “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны анхны зураг нийтлэгдлээ

Жуд Лоу, Жонни Депп болон бусад жүжигчид

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Warner Bros. кино компани "Fantastic Beasts" франчайзын дараагийн ангийн нэр болон жүжигчдийн багийг харуулсан анхны зургийг нийтэллээ. "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" нэртэй хоёрдугаар ангид жүжигчин Эдди Редмэйн өөрийн дүрдээ эргэн ирж байгаа бол Жуд Лоу залуу Дамблдорын дүрийг бүтээхээр болжээ. Мөн Жонни Депп хүчирхэг, хорон санаат шидтэн Геллерт Гриндевальдын дүрд чадварлагаар хувирч чадсан нь албан ёсны зургаас харагдаж байна.

Найруулагч Дэвид Йейтс ба алдарт "Харри Поттер" номын зохиолч Жоан Роулинг нарын бүтээсэн "Fantastic Beasts and Where to Find Them" кинонд ид шидийн ертөнцийн амьтан судлаач Ньют Скамандерын (Эдди Редмэйн) тухай өгүүлдэг билээ. Уг кино нь анх 2016 онд нээлтээ хийсэн даруйдаа кино театруудаас нийт 814 сая ам.доллар олж асар их амжилтанд хүрсэн юм. Тэгвэл Йейтс ба Роулинг нар хоёрдугаар анги дээр ч мөн дахин хамтран ажилласан байна.

"Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" кино 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх