Хайх

“Fifty Shades Freed” киноны шинэ зургууд цацагдлаа

“Fifty Shades Freed” киноны шинэ зургууд цацагдлаа

Анастейша, Кристиан нарын хурим

Text: Г.Тэмүүлэн


“Fifty Shades Freed” кинонд Анастейша Стил, Кристиан Грей нарын ээдрээтэй харилцаа улам бүр аюултай болж байна

Өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн "Fifty Shades Darker" кинонд Кристиан Грей онгоцны осолд орж, өмнө нь холбоотой байсан бүсгүйчүүдтэйгээ гэнэт учирч, тэдгээр бүсгүйчүүд нь Анастейша Стилийг заналхийлэх гэх зэрэг маш олон ээдрээтэй асуудлууд гардаг. Гэхдээ киноны төгсгөлд Анастейша, Кристиан нар сүй тавьж, зохиол аз жаргалтай өндөрлөдгийг та санаж байгаа байх.

Харин Жеймс Фолигийн найруулсан "Fifty Shades Freed" кинонд хосууд хуримаа хийн, Европоор аялж, бал сараа тэмдэглэх болно. Уг мэдэллийг хэдхэн цагийн өмнө Digital Spy вебсайт нийтэллээ. Гэвч вебсайт дээр нийтлэгдсэн зургуудаас харахад хосуудын аз жаргалд бас нэгэн аюул учрах бололтой.

Их Британийн зохиолч Э.Л. Жеймсийн ижил нэртэй эротик номоос сэдэвлэсэн "Fifty Shades Freed" кино 2018 оны хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх