Хайх

Анхны харц: Леонардо ДиКаприо ба Брэд Питт нар Тарантиногийн шинэ кинонд

Анхны харц: Леонардо ДиКаприо ба Брэд Питт нар Тарантиногийн шинэ кинонд

Супер одуудаас бүрдсэн жүжигчдийн багтай цуврал алуурчин Чарльз Мэнсоны тухай кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Леонардо ДиКаприо албан ёсны Instagram хуудастаа тун удахгүй дэлгэцнээ гарах "Once Upon a Time in Hollywood" (Холливүүдэд нэгэн удаа) нэртэй шинэ киноныхоо зураг авалтын хэсгээс нийтэлсэн байна.

Квентин Тарантиногийн найруулж буй "Once Upon a Time in Hollywood" кино нь алдарт цуврал алуурчин Чарльз Мэнсоны тухай триллер юм. Киноны үйл явдал 1969 онд буюу хиппи соёл ид эрчээ авч байсан үед өрнөх бөгөөд Холливүүдэд өөрсдийн гэсэн байр сууриа олохыг хичээж байгаа хоёр амжилтгүй жүжигчний тухай өгүүлнэ. Леонардо ДиКаприо тус кинонд Рик Далтон гэх телевизийн шоуны хуучин одын дүрд тоглох бол Брэд Питт түүний орлон тоглогчийн Клифф Бут гэх дүрийг бүтээжээ. Хэдийгээр хоёр жүжигчин Холливүүдэд танигдаж амжаагүй ч тэдний хөрш нь Шэрон Тейт гэх маш алдартай бүсгүй байх болно.

Түүх сөхөхөд найруулагч Роман Поланскийн эхнэр, жүжигчин Шэрон Тейт 1969 оны наймдугаар сард цуврал алуурчин Чарльз Мэнсон ба түүний хамсаатнуудын гарт амиа алдсан юм. Киноны бас нэгэн гол дүр болох Шэрон Тейтийн дүрийг жүжигчин Марго Робби бүтээж байгаа аж.

"Once Upon a Time in Hollywood" кинонд Брэд Питт, Леонардо ДиКаприо , Марго Робби нараас гадна Аль Пачино, Курт Рассел, Тим Рот, Берт Рейнольдс, Майкл Мэдсен, Дэмиен Льюис, Эмиль Хирш, Люк Перри, Дакота Фаннинг нар тогложээ. Супер одуудын багаас бүрдсэн энэхүү кино нь 2019 оны наймдугаар сарын 9-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Сонирхуулахад Квентин Тарантино нэгэн ярилцлагадаа энэхүү кино нь түүний өмнө нь бүтээж байсан "Pulp Fiction"-той нэлээд төстэй болно хэмээн мэдэгдэж байсан юм.

цааш үзэх