Хайх

“Ant-Man and the Wasp” киноны анхны трейлер цацагдлаа

Видеоны 32 дах секундэд оффисын барилгыг чемодан болгон хувиргаж байна

Text: Бюро 24/7


Зураг:

 

Youtube суваг дээр Marvel студийн "Ant-Man and the Wasp" киноны анхны трейлер нийтлэгдсэн байна. Киноны гол дүр болох "Ant-Man" буюу Хүн шоргоолж гэх супер баатар нь бүх зүйлийг агшааж, томруулах ер бусын хүчтэй гэдгийг та санаж байгаа биз ээ.

"Ant-Man and the Wasp" киноны үйл явдалд Скотт Лэнг (Хүн Шоргоолж) шинэ үүрэг даалгавар болон гэр бүлийнхээ хооронд сонголт хийх хэцүүхэн шийдвэртэй тулгарна. Гэхдээ түүнд маш аюултай даалгаврыг гүйцэтгэхэд үнэнч хамтрагч Хоуп ван Дайн туслах болно.

Анх 2015 онд нээлтээ хийж байсан "Ant-Man" блокбастер нь дэлхийн кино театруудаас нийт 519 сая ам.доллар олж, кино шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авсан маш амжилттай бүтээл юм. "Ant-Man and the Wasp" киноны гол дүрийг жүжигчин Пол Радд бүтээсэн байгаа. Мөн түүнээс гадна жүжигчдийн багт Майкл Дуглас, Эванжелин Лилли, Мишель Пфайффер нар багтжээ.

Хүмүүсийн хайртай бас нэгэн супер баатрын шинэ адал явдал 2018 оны долоодугаар сарын 6-нд дэлгэцнээ гарна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх