Хайх

Arctic Monkeys хамтлаг таван жилийн дараа анх удаа шинэ цомгоо танилцуулна

Arctic Monkeys хамтлаг таван жилийн дараа анх удаа шинэ цомгоо танилцуулна

“Tranquility Base Hotel & Casino” цомгийн урьдчилсан захиалга эхэлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн алдарт Arctic Monkeys хамтлаг таван жилийн дараа анх удаа шинэ цомгоо худалдаанд гаргах гэж буйгаа мэдэгдлээ. "Tranquility Base Hotel & Casino" нэртэй энэхүү цомог нь 2018 оны тавдугаар сарын 11-нд худалдаанд гарахаар болсон байна. Уг бүтээл нь Arctic Monkeys хамтлагийн зургаа дах цомог болох юм. Тэд хамгийн сүүлд 2013 онд "AM" нэртэй тав дах цомгоо танилцуулж байсан билээ.

Хамтлагийн шүтэн бишрэгчид яг одоо "Tranquility Base Hotel & Casino" цомгийг iTunes, Amazon, Spotify тавцангуудаас урьдчилж захиалах боломжтой. Түүнчлэн Arctic Monkeys хамтлагийн албан ёсны вебсайтаас энэхүү цомгийг компакт диск (CD) эсвэл мөнгөлөг өнгөтэй пянз хувилбараар захиалж авч болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх