Хайх

\"Avatar\" киноны шинэ ангиуд хэзээ гарах нь тодорхой боллоо

"Avatar" киноны шинэ ангиуд хэзээ гарах нь тодорхой боллоо

Дөрвөн шинэ анги!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Анх 2009 онд дэлгэцнээ гарч, гурван "Оскар"-ын эзэн болж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт "Avatar" киноны шинэ ангиудын тов зарлагдлаа. Үүнтэй холбоотой баяртай мэдээ дуулгахад найруулагч Жеймс Камерон "Avatar" кинонд нэг биш, харин дөрвөн шинэ анги нэмэхээр болжээ.

Харамсалтай нь киноны шүтэн бишрэгчдэд тэвчээртэй хүлээх хэрэг гарах нь. Учир нь "Avatar 2" кино 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд гарах бол "Avatar 3" 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ. Харин сүүлийн хоёр анги 2024 оны арванхоёрдугаар сарын 20 ба 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд тус, тус дэлгэцнээ гарахаар төлөвлөгджээ.

Найруулагч Жеймс Камерон киноны зураг авалт аль хэдийнэ эхэлснийг "Avatar" киноны албан ёсны Facebook хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

цааш үзэх