Хайх

Ай Вэйвэй Берлинийн концертын танхимын баганыг аврах хантаазаар чимлээ

Ай Вэйвэй Берлинийн концертын танхимын баганыг аврах хантаазаар чимлээ

Дүрвэгсдийн асуудал

Text: Б.Амина


Зураг:

Ай Вэйвэй өөрийн уран бүтээлээрээ дамжуулан дүрвэгсдийн асуудалд олны анхаарлыг татсаар байна. Энэ удаад тэрбээр Берлинд өөрийн бүтээлээ бий болголоо

Энэ жилийн Берлиний кино наадам хоёрдугаар сарын 21-ныг хүртэл Берлин хотноо зохион байгуулагдаж буй нь сэтгүүлчдийн анхаарлын төвд байгаа билээ. Дээр нь Мюнхений "Аюулгүйн асуудлаарх 52 дах хурал" энэ өдрүүдэд зохиогдож Европын гол асуудал болсон дүрвэгсдийг цаашид хэрхэх талаар хэлэлцэл явагдаж байна. Тиймээс яг энэ үеэр Ай Вэйвэй өөрийн уран бүтээлээрээ дамжуулан олны анхаарлыг татахаар шийдсэн байна. Тэрбээр Konzerthaus Berlin-ийн гадна баганыг дүрвэгсдийн хэрэглэж байсан улбар шар өнгийн аврах хантаазаар дүүргэжээ. Ай Вэйвэй Лесбос арал дээр дүрвэгсдийн асуудлаар очиж, багагүй хугацааг өнгөрүүлэхдээ тэднээс  аврах хантаазуудыг цуглуулсан аж.

Ай Вэйвэй Берлинийн концертын танхимын баганыг аврах хантаазаар чимлээ (фото 1)Ай Вэйвэй Берлинийн концертын танхимын баганыг аврах хантаазаар чимлээ (фото 2)Ай Вэйвэй Берлинийн концертын танхимын баганыг аврах хантаазаар чимлээ (фото 3)

Концертын танхимын гаднах зургаан багана тод улбар шар өнгөөр хучигдсан бол харин танхимын үүдэнд хийлдэг завийг байршуулжээ. Уран бүтээлч Ай Вэйвэй дүрвэгсэд Европ руу амь тэмцэн ирэхдээ хэрэглэдэг маш аюултай тээврийн хэрэгслийг ашиглан олны анхаарлыг болж буй нөхцөл байдалд илүү хүнлэг талаас нь хандахыг уриалсан байна. 


Gendarmenmarkt Berlin

Фото опубликовано Ai Weiwei (@aiww)

Gendarmenmarkt Berlin

Фото опубликовано Ai Weiwei (@aiww)

цааш үзэх