Хайх

Бүх цаг үеийн хамгийн уйтгартай кинонууд тодорлоо

Харин та санал нийлэх үү?

Бүх цаг үеийн хамгийн уйтгартай кинонууд тодорлоо

Их Британийн нөлөө бүхий NME урлаг соёлын сэтгүүл бүх цаг үеийн хамгийн уйтгартай кинонуудыг нэрлэсэн байна. Тус сэтгүүлийн редакци Samsung компанийн QuickDrive гэх угаалгын машины тухай бүрэн хэмжээний кино өнөөдөр нээлтээ хийж байгаатай холбогдуулан хамгийн уйтгартай кинонуудын жагсаалтыг гаргахаар шийджээ. Samsung-ын энэхүү киноны үйл явдалд угаалгын машин 66 минутын турш хувцас угааж буйгаар гарах ба киноны ард Оскарын шагналт хөгжмийн зохиолч Майкл Найманы хөгжим эгшиглэх юм.

NME сэтгүүл бүх цаг үеийн хамгийн уйтгартай киноны жагсаалтыг гаргахын тулд эхлээд мэргэжлийн кино шүүмжлэгчдийн санал болгосон бүтээлүүдийг сонгож харин дараа нь 2,000 хүнээс санал асуулга авсан байна.

Жагсаалтын тэргүүн байранд Английн зохиолч Э.Л.Жеймсийн эротик зохиолоос сэдэвлэсэн "Fifty Shades of Grey" кино үзэгчдээс 34%-ийн санал авснаар шалгарсан байна. Үүний дараа 1999 онд нээлтээ хийж байсан "Blair Witch Project" аймшгийн кино хоёрдугаарт бичигджээ. Сонирхолтой нь гуравдугаар байранд мөн адил 1999 онд нээлтээ хийсэн "Оддын Дайн" франчайзын "Star Wars Episode I: The Phantom Menace" кино багтсан байна.

NME сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн уйтгартай 20 киноны жагсаалтыг харна уу:

1. 50 Shades of Grey (2015) - 34%

2. Blair Witch Project (1999) - 29%

3. Star Wars Episode I: The Phantom Menace (1999) - 26%

4. Brokeback Mountain (2005) - 26%

5. Transformers (2007) - 24%

6. The Postman (1997) - 24%

7. The Artist (2011) - 21%

8. Australia (2008) - 20%

9. Vanilla Sky (2001) - 20%

10. Seven Years in Tibet (1997) - 19%

11. Batman and Robin (1997) - 19%

12. 2001 A Space Odyssey (1968) - 18%

13. The Matrix Revolutions (2003) - 17%

14. Showgirls (1995) - 17%

15. Far and Away (1992) - 17%

16. The Tree of Life (2011) - 16%

17. Noah (2014) - 16%

18. Meet Joe Black (1998) - 16%

19. Lincoln (2012) - 16%

20. Cleopatra (1963) - 16%

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх