Хайх

Backstreet Boys хамтлаг Spice Girls-ын гишүүдийн дүрд хувирлаа

Backstreet Boys хамтлаг Spice Girls-ын гишүүдийн дүрд хувирлаа

Охид ба хөвгүүдийн хамтлаг

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний хайртай 1990-ээд оны алдарт Spice Girls охидын хамтлаг дахин нэгдэх үгүйгээ шийдэж амжаагүй байтал тэдний өмнөөс үүнийг Backstreet Boys хамтлагийн гишүүд хийлээ. Алдарт хөвгүүдийн хамтлаг шүтэн бишрэгчиддээ зориулсан нэгэн тоглолтын үеэр Spice Girls хамтлагийнхны дүрд хувирч тайзан дээр гарсан байна.

Тус хамтлагийн гишүүн Ник Картер "Baby Spice" буюу Эмма Бантоны дүрд, Эйжэй Маклин "Scary Spice" буюу Мелани Брауны дүрд, Кевин Ричардсон "Posh Spice" буюу Виктория Бекхэмийн дүрд, Хауи Дороу "Ginger Spice" буюу Жери Холливеллын дүрд, харин Брайан Литрелл "Sporty Spice" буюу Мелани Чисхолмын дүрд тус, тус хувирчээ. Backstreet Boys хамтлагийн гишүүд Spice Girls-ын охидын дүрд чадварлагаар хувирч, зургаа албан ёсны Instagram хуудастаа байршуулсан байна. Тэд "Биднийг 25 жилийн турш урагш хөдөлгөж байгаа охидын хүчийг тэмдэглэж байна" гэсэн тайлбартайгаар зургаа нийтэлжээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх