Хайх

Бэнкси Лондонд шинэ граффити зурлаа

Бэнкси Лондонд шинэ граффити зурлаа

Дүрвэгсдэд зориулан

Text: Б.Амина


Зураг:

Бэнкси дүрвэгсдийн тухай сэдвээ орхих бодолгүй байгаа бололтой. Тэр шинэ бүтээлдээ Калегийн дүрвэгсдийн лагерьт болсон нэгэн явдлыг тусгажээ

Бэнксигийн Les Misérables нэртэй шинэ граффити уран бүтээл Лондон дахь Францын элчин сайдын яамны эсрэг талд бий болжээ. Граффити зурганд Les Misérables мюзикл киноны охиныг нүдэндээ нулимстай байдлаар дүрслэн, ард талд нь мөн францын далбааг зуржээ. Уран бүтээлч нэгдүгээр сарын 5-нд Калед болсон үйл явдлыг харуулахыг зорьсон байна. Граффити зургийн нэг хэсэгт QR код байх бөгөөд утсаараа кодыг уншуулахад Францын цагдаа нар цагаачдын лагерьт хэрхэн дайрч орон, хорт хий цацаж буй онлайн видео гарах аж. Бэнкси өмнөх уран бүтээлдээ ч мөн дүрвэгсдийн асуудлыг хөндөн Стив Жобсыг мөрөн дээрээ шуудай үүрсэн, нэг гартаа Apple-ын анхны Макинтош компьютертэйгээр зурж, бүгдэд боломж бий гэж өгүүлсэн билээ.  

Бэнкси Лондонд шинэ граффити зурлаа (фото 1)

цааш үзэх