Хайх

Batman v Superman киноны Лондон дахь нээлтийн улаан хивсний ёслол цуцлагджээ

Batman v Superman киноны Лондон дахь нээлтийн улаан хивсний ёслол цуцлагджээ

Брюссельд болсон халдлагын дараа

Text: Б.Амина


Зураг:

Брюссельд болсон аймшигт халдлагаас үүдэн Лондонд болох байсан Batman v Superman киноны нээлт улаан хивсний ёслол хийхээ цуцласан байна

Бельгийн Брюссель хотын нисэх онгоц болон метроны буудалд болсон хоёр дэлбэрэлтийн дараа Европт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Харин Batman v Superman киноны нээлт эхлэхээс өмнө Лондонгийн Лестер талбайд олон хүн цуглараад байжээ. Гэвч аюулгүй байдлын үүднээс киноны нээлт болсны дараа талбайд цугларсан хүмүүсийг тарааж, улаан хивсний ёслолыг цуцлажээ. Мөн Брюсселийн кино театруудыг тодорхойгүй хугацаагаар түр хаагаад байгаа аж.

цааш үзэх