Хайх

\"Beauty and the Beast\" кино эмэгтэйчүүдийн тусламжтай рекорд тогтоолоо

"Beauty and the Beast" кино эмэгтэйчүүдийн тусламжтай рекорд тогтоолоо

Зөвхөн АНУ-д амралтын өдрүүдээр 170 сая доллар олжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Билл Кондоны найруулсан "Beauty and the Beast" кино АНУ-д нээлтээ хийсэн эхний хоёр өдөрт 170 сая доллар олсон байна. Харин дэлхий дахинд одоогоор нийт 350 сая долларын орлого олоод байгаа юм. Энэ нь гуравдугаар сард нээлтээ хийж байсан кинонуудын дээд амжилт болжээ.

Box Office Mojo вебсайтын мэдээллэснээр энэхүү мюзиклийг үзсэн үзэгчдийн 72%-ийг эмэгтэй хүмүүс эзэлсэн гэнэ. Ингэснээр "Beauty and the Beast" кино эмэгтэй үзэгчид давамгайлсан "Harry Potter and the Deathly Hallows 2", "Maleficent" зэрэг өндөр амжилттай бүтээлүүдтэй нэг эгнээнд жагслаа.

цааш үзэх