Хайх

Белла Хадид ба Александр Вэнг нар зайрмагны сурталчилгаанд тогложээ

“Magnum” зайрмаг

Белла Хадид ба Александр Вэнг нар зайрмагны сурталчилгаанд тогложээ

Text: Бюро 24/7

Загвар өмсөгч Белла Хадид ба дизайнер Александр Вэнг нарын тоглосон "Magnum" зайрмагны сурталчилгааны видео цахим ертөнцөд цацагдсан байна. Видеоны үйл явдалд модель бүсгүй дизайнерын нэгэн төсөлд зориулан зураг авалтанд оролцож байх бөгөөд ажлынхаа завсарлагаар тэд "Magnum" брэндийн зайрмаг таашаалтайгаар идэж буй нь харагдана. Белла Хадид ба Александр Вэнг нарын тоглосон энэхүү сурталчилгаа нь "Таашаалд нухацтай ханд" гэсэн уриатайгаар олон нийтэд цацагдсан байна.

Супермодель Белла Хадид энэхүү сурталчилгааны талаар "Би амьдралын таашаалыг үнэлдэг. Мөн би загвар өмсөгчийн ачаалалтай хуваарийн хажуугаар амьдралын баяр баясгаланг мэдрэхээс айдаггүй" хэмээн тайлбарлажээ.

Александр Вэнг ба Белла Хадид нарын тоглосон энэхүү сурталчилгааны бүрэн хувилбар өнөөдөр Каннын кино наадам дээр танилцуулагдах болно.

Белла Хадид ба Александр Вэнг нар зайрмагны сурталчилгаанд тогложээ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх