Хайх

Бэнксигийн бүтээл Бристол хотын бага сургуулийн ханан дээр гарч ирлээ

Бэнксигийн бүтээл Бристол хотын бага сургуулийн ханан дээр гарч ирлээ

Онцгой бэлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Өөрийн жинхэнэ дүр төрхөө нуудаг уран бүтээлч Бэнкси дахин гарч ирлээ. Тэрээр Бристол хотын нэгэн сургуулийн ханан дээр шинэхэн бүтээлээ туурвижээ

Бэнкси Бристол хотын "Bridge Farm Primary School" бага сургуульд бэлэг болгож графити бүтээлээ зуржээ. Учир нь тэд сургуулийнхаа нэг барилгыг Бэнксигийн нэрээр нэрлэсэн байна. Сургуулийн ханан дээрх уг зурагт машины дугуй шатааж буй охины зураг дүрслэгджээ. Энэхүү зургийг анх харсан сургуулийн манаач эхэндээ хэн нэгэн хорлон сүйтгэх үйлдэл хийсэн гэж бодсон гэнэ. Гэхдээ энэхүү зурагтай хамт Бэнксигийн бичсэн зурвас дагалдаж байсан тул тэр энэхүү бүтээлийн эзэн хэн болохыг нь олж мэджээ. Зурваст "Миний нэрээр сургуулийнхаа барилгыг нэрлэсэнд маш их баярлаж байгаа тул энэхүү бүтээлийг хүлээн авна уу. Хэрэв та бүхэнд таалагдахгүй бол, өөр зүйл нэмж болно шүү. Танай багш нар дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн уучлалт гуйх нь зөвшөөрөл авахаас амархан гэдгийг санаарай" гэж бичжээ. 

"Bridge Farm Primary School" бага сургуулийн ахлах багш Жеофф Мэйсоны хэлснээр бол энэхүү граффити бүтээл нь сурагчдад урам зориг, хүсэл тэмүүлэл өгнө гэжээ.

цааш үзэх