Хайх

Бэнксигийн устгагдсан бүтээлд юу тохиолдсон бэ?

Бэнксигийн устгагдсан бүтээлд юу тохиолдсон бэ?

Энэ талаар Sotheby’s дуудлага худалдааны ордон хариу өглөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт гудамжны уран бүтээлч Бэнкси урлагийн ертөнцөд маш том шуугиан тарьсан билээ. Тодруулбал Лондон хотод болсон Sotheby's дуудлага худалдааны үеэр Бэнксигийн "Агаарын бөмбөлөгтэй охин" (2006) бүтээл 1,4 сая ам.долларын үнээр зарагдсан юм. Гэхдээ дуудлага худалдааны алх сүүлчийн удаа дуугарч, тус бүтээл зарагдсаныг зарласны дараа энэхүү бүтээл жаазан дотроо хэдэн хэсэг болон хэрчигдэж, өөрөө устгагдсаныг бид саяхан мэдээллэсэн. Тухайн үед Sotheby's-ийн төлөөлөгч Алекс Бранчик "Бид дөнгөж сая ‘Бэнксидуулсан' бололтой хэмээн хошигнож, энэ явдлыг тэд огт төлөвлөөгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Харин дуудлага худалдааны дараа хэрчигдсэн өөдөснүүдэд юу тохиолдсон талаар хүмүүс цахим ертөнцөд долоо хоногийн турш таамаг дэвшүүлсэн бөгөөд зарим хүмүүс бүр тус бүтээл бүрэн бүтэн хэвээр байгаа гэдэгт итгэлтэй байсан юм.

Харин Sotheby's дуудлага худалдааны ордон энэ тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тэдний хэлснээр "Агаарын бөмбөлөгтэй охин" зураг хэрчигч машинд орсны дараа урлагийн бүтээл байхаа больсон ч яг л үнснээс дахин төрсөн галт шувуу мэт цоо шинэ бүтээл болон хувирсан гэнэ. Бүр тодруулбал хэдэн хэсэг болсон зураг дахин гэрчилгээ авч "Love is in the Bin" нэр авсан байна.

"Love is in the Bin" бүтээлийг Европоос ирсэн нэгэн эмэгтэй цуглуулагч худалдан авчээ. Тэрээр энэхүү бүтээлийг дуудлага худалдаанд зарагдсан үнээр нь авсан гэнэ. Энэ тухай тэрээр "Би алх дуугарсны дараа зураг хэрчигдэж эхлэхэд үнэхээр цочирдсон. Гэхдээ дараа нь би өөрийн гэсэн урлагийн түүхийг эзэмшинэ гэдгээ ухаарсан юм" хэмээн энэхүү өвөрмөц худалдан авалтынхаа талаар ярьжээ.

цааш үзэх