Хайх

Дурсамж, эдийн засгийн ном ба Шинэ Харри Поттер: 2016 оны шилдэг номууд

Дурсамж, эдийн засгийн ном ба Шинэ Харри Поттер: 2016 оны шилдэг номууд

Bloomberg-ийн үзэж буйгаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Сонин, сэтгүүл, мэргэжилтнүүд ба шинжээчид өнгөрч буй оныг дүгнэсээр байна. Жишээ нь Time сэтгүүлийн гаргасан 2016 оны хамгийн шилдэг дуунуудаас эхлээд Rolling Stone сэтгүүлийн оны шилдэг цуврал хүртэл олон жагсаалтыг дурдаж болно. Тэгвэл одоо 2016 оны утга зохиолын салбарын шилдгүүдийг нэрлэх цаг ирлээ. Энэ удаад Bloomberg-ийн гаргасан оны шилдэг номын жагсаалтыг хүргэж байна. Уг жагсаалтын эхний аравт Сара Чейзийн бичсэн "Thieves of State: Why Corruption Threathens Global Security", Анжела Дувортын "Grit: The Power of Passion and Perseverance", Питер Франкопаны "The Silk Roads: A New History of the World" зэрэг бүтээлүүд багтжээ. Энэхүү жагсаалтанд орсон ихэнх номууд улс төр ба эдийн засгийн сэдэвтэй байсан ч бусад төрлийн номууд ч харагдсан юм. Тухайлбал, жагсаалтын 28-р байранд Эд Катмулын "Creativity Inc.: Overcoming the Unseen Forces That Stand in the Way of True Inspiration" ном бичигдсэн бол 48-р байранд Жоан Роулингийн "Harry Potter and the Cursed Child" жагссан байна.

Рейтингийн бүрэн хувилбарыг Bloomberg-ийн албан ёсны вебсайтаас үзэх боломжтой.

цааш үзэх