Хайх

Бейонсе ба Элтон Жон нар хамтарч “Араатны хаан арслан” киноны дууг бичнэ

Бейонсе ба Элтон Жон нар хамтарч “Араатны хаан арслан” киноны дууг бичнэ

Бейонсе Налагийн дүрд тоглоно

Text: Buro.Mongolia


Зураг:

Хамгийн анх 1994 онд нээлтээ хийж, дэлхий дахиныг байлдан дагуулсан "Араатны хаан арслан" анимэйшн киноны дууг Элтон Жон зохиож мөн өөрөө дуулж байсан гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл домогт дуучин 2018 онд шинэчлэгдэн гарах гэж байгаа "Араатны хаан арслан" төсөлд зориулж дахин дуу зохиохоор болжээ. Түүний зохиосон дууг дуучин Бейонсе дуулах болсон нь тодорхой болоод байна. Эргэн сануулахад Бейонсе "Араатны хаан арслан" киноны гол дүр болох Симбагийн хайрт Нала гэх арслангийн дүрийг бүтээх болсон гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Шинэчлэгдсэн "Араатны хаан арслан" кинонд анхны хувилбарт тоглогдож байсан "Can You Feel The Love Tonight","Hakuna Matata", "I Just Can't Wait To Be King", "Circle of Life" зэрэг нийт дөрвөн дууг оруулахаар болжээ. Дашрамд дурдахад дуучин Элтон Жон "Can You Feel the Love Tonight" дуугаараа 1995 онд Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй.

Одоогийн байдлаар Симбагийн дүрд тоглосон жүжигчин Дональд Гловер дуу бичлэгийн үйл явцад оролцох эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр Childish Gambino гэх нэрийн дор уран бүтээлээ туурвидаг бөгөөд 2018 онд Грэммигийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг R&B гүйцэтгэл" төрөлд ялалт байгуулсан юм.

Шинэ "Араатны хаан арслан" киног "Iron Man" киноны эхний хоёр ангийг бүтээсэн Жон Фавро найруулахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх