Хайх

Бейонсе ба Jay-Z нар хамтарсан аялан тоглолтынхоо товыг зарлалаа

Эхний тоглолт зургаадугаар сарын 6-нд Кардифф хотод

Бейонсе ба Jay-Z нар хамтарсан аялан тоглолтынхоо товыг зарлалаа

Text: Бюро 24/7

Бейонсе ба Jay-Z нар хамтран "On the Run II" нэртэй аялан тоглолт хийхээр болсон гэдгээ саяхан мэдэгдсэн билээ. Тэгвэл тэд өчигдөр энэхүү аялан тоглолтынхоо товыг шүтэн бишрэгчиддээ зарлалаа. Тодруулбал хосууд эхлээд Уэльсийн нийслэл Кардифф хотод зургаадугаар сарын 6-нд тоглолтоо хийх бол дараа нь тэд Европыг зорино гэдэг нь тодорхой болоод байна (Амстердам хотод зургаадугаар сарын 19, Берлинд зургаадугаар сарын 28, Ромд долоодугаар сарын 8, Парист долоодугаар сарын 14, Ниццад долоодугаар сарын 17-нд тус, тус тоглоно). Эцэст нь Бейонсе ба Jay-Z нар сүүлийн тоглолтоо аравдугаар сарын 2-нд Ванкувер хотод хийснээр тэдний "On the Run II" аялан тоглолт өндөрлөх болно.

Эргэн сануулахад дуучин Бейонсе 2016 онд "Lemonade" нэртэй цомгоо гаргасан бол түүний нөхөр Jay-Z 2017 онд "4:44" гэх шинэ цомгоо танилцуулсан юм. Мөн хамгийн сүүлд хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий хосууд 2014 онд "On the Run" нэртэй хамтарсан аялан тоглолтоо хийж байсан билээ.

"On the Run II" аялан тоглолтын тасалбар 2018 оны гуравдугаар сарын 14-нд худалдаанд гарна.

Аялан тоглолтын дэлгэрэнгүй хуваарийг харцгаая: 

Кардифф, Их Британи-Зургаадугаар сарын 6

Глазго, Их Британи-Зургаадугаар сарын 9

Манчестер, Их Британи-Зургаадугаар сарын 13

Лондон, Их Британи-Зургаадугаар сарын 15

Амстердам, Нидерланд-Зургаадугаар сарын 19

Копенхаген, Дани-Зургаадугаар сарын 23

Стохольм, Швед-Зургаадугаар сарын 25

Берлин, Герман- Зургаадугаар сарын 28

Варшав, Польш-Зургаадугаар сарын 30

Кёльн, Герман-Долоодугаар сарын 3

Милан, Итали-Долоодугаар сарын 6

Ром, Итали-Долоодугаар сарын 8

Барселона, Испани-Долоодугаар сарын 11

Парис, Франц-Долоодугаар сарын 14

Ницца, Франц-Долоодугаар сарын 17

Кливленд, Охайо-Долоодугаар сарын 25

Вашингтон, ДС-Долоодугаар сарын 28

Филадельфи, Пеннсилвани-Долоодугаар сарын 30

Ист-Ратерфорд, Нью-Жерси-Наймдугаар сарын 2

Бостон, Массачусетс-Наймдугаар сарын 5

Миннеаполис, Миннесота-Наймдугаар сарын 8

Чикаго, Иллинойс-Наймдугаар сарын 10

Детройт, Мичиган-Наймдугаар сарын 13

Буффало, Нью-Йорк-Наймдугаар сарын 18

Нэшвилл, Теннесси-Наймдугаар сарын 23

Атланта, Жоржия-Наймдугаар сарын 25

Орландо, Флорида-Наймдугаар сарын 29

Майами, Флорида-Наймдугаар сарын 31

Арлингтон, Техас-Есдүгээр сарын 11

Нью-Орлеанс, Луизиана-Есдүгээр сарын 13

Хьюстон, Техас-Есдүгээр сарын 15

Феникс, Аризона-Есдүгээр сарын 19

Лос-Анжелес, Калифорни-Есдүгээр сарын 22

Сан-Диего, Калифорни-Есдүгээр сарын 27

Санта-Клара, Калифорни-Есдүгээр сарын 29

Ванкувер, Бритиш Коламбия-Аравдугаар сарын 2

  • Зураг:
Цааш үзэх