Хайх

Бейонсе, Childish Gambino нар “Араатны хаан арслан” кинонд тоглоно

Бейонсе, Childish Gambino нар “Араатны хаан арслан” кинонд тоглоно

Жүжигчдийн бүрэлдэхүүн тодорлоо

Text: Buro.Mongolia


Walt Disney кино компани анх 1994 онд дэлгэцнээ гарч, дэлхий дахиныг байлдан дагуулсан "The Lion King" буюу "Араатны хаан арслан" анимэйшн киног дахин шинэчлэн бүтээхээр болсон билээ. Тэгвэл өчигдөр Walt Disney уг кинонд тоглох жүжигчдийн багийг зарласан байна. "Араатны хаан арслан" киноны гол дүр болох Симба арсланд Childish Gambino буюу жүжигчин, найруулагч, дуучин Дональд Гловер дуу оруулахаар болжээ. Харин Симбагийн хос Налагийн дүрийг дуучин Бейонсе бүтээхээр болсон нь батлагдсан байна. Үүнээс гадна, анх 1994 онд Симбагийн эцэг Муфасагийн дүрд дуу оруулж байсан жүжигчин Жеймс Эрл Жонс энэ удаад ч өөрийн дүрдээ эргэн ирэх аж.

Жон Фаврогийн найруулсан "Араатны хаан арслан" кино 2019 оны долоодугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийх болно.

цааш үзэх