Хайх

Бейонсегийн зураг Garage Magazine-ы ойн дугаарын нүүрэнд

Бейонсегийн зураг Garage Magazine-ы ойн дугаарын нүүрэнд

Гуравдугаар сард

Text: Б.Амина


Зураг:

Garage Magazine сэтгүүлийн 10 дах тусгай дугаарын хавтасны зурганд Бейонсе болон Урс Фишер нар хамтран ажиллажээ

Garage Magazine сэтгүүл тусгай дугаартаа дуучин Бейонсе болон уран бүтээлч Урс Фишер нартай хамтран ажилласан талаараа өөрсдийн Twitter хуудсаараа дамжуулан зарлажээ. Тус нийтлэгдсэн зурганд Бейонсе цэнхэр өнгөөр будагдсан хүрээний цаанаас камер луу ширтэж буйгаар гарсан байна. Гэрэл зурагчин Урс Фишер Бейонсегийн өөр нэг зургийг мөн илүү тод буюу улбар шар будгаар будсан мэт хүрээгээр чимжээ.

Бейонсегийн үсийг зураг авалтанд зориулан түүний хувийн стилист Ким Кимбл сүлжиж янзласан бол харин нүүр будалтыг нь оддын гоо сайханч Жон хийсэн байна.

Сэтгүүлийн тусгай дугаарт Робин Харперын авсан гэрэл зургуудаас гадна мөн Бейонсегийн бичсэн текст, зураг зэрэг зүйлс нийтлэгдэх юм байна. Тусгай дугаарын цаасан болон онлайн хувилбар гуравдугаар сарын 14-нд худалдаанд гарах аж.

Бейонсегийн зураг Garage Magazine-ы ойн дугаарын нүүрэнд (фото 1)Бейонсегийн зураг Garage Magazine-ы ойн дугаарын нүүрэнд (фото 2)

 

цааш үзэх