Хайх

“Big Little Lies” цувралын хоёрдугаар улирал гарах уу?

“Big Little Lies” цувралын хоёрдугаар улирал гарах уу?

Николь Кидман, Риз Уидерспун нар энэ тухай дэлгэлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

"Big Little Lies" цуврал 69 дэх удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслолоос "Шилдэг мини цуврал", "Мини цувралын шилдэг найруулагч" зэрэг хэд, хэдэн шагнал хүртэж маш их шуугиан тарьсан билээ.

Ёслолын үйл ажиллагааны дараа "Big Little Lies" цувралын багийнханд сэтгүүлчид "Дараагийн улирал гарах уу?" гэсэн ганцхан асуултыг тавьж байлаа. Энэ асуултанд хамгийн түрүүнд "Big Little Lies" номын зохиолч Лиана Мориарти хариулсан юм. Тэрээр "Би энэ талаар бодож байгаа. Энэ бол маш гайхалтай боломж. Одоогоор би та бүгдэд үүнийг л хэлж чадна" гэсэн тайлбар өгчээ.

Цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Николь Кидман ба Риз Уидерспун нар ч Лиана Мориартигийн үгийг дэмжсэн юм. "Та бүхэн биднийг худалч гэдгийг мэдэж байгаа. Тиймээс бидний ярьж байгаа зүйлд итгээд хэрэггүй" гэж Риз Уидерспун хошигнол ярьлаа. Мөн тэрээр "Бид энэ талаар бодож, хэлэлцэж байгаа ч тодорхой хэлэх зүйл одоогоор алга" гэж нэмж хэлсэн юм. Николь Кидман "Хэрэв бид цувралаа үргэлжлүүлэх болвол үнэхээр гайхалтай байх болно. Гэхдээ бид яг одоо зүгээр л энэ гайхамшигтай мөчийг сайхан өнгөрүүлж байна" гэж ярьсан байна. Сануулахад Николь Кидман энэ цувралын дүрээрээ "Мини цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн байгаа.

Emmy Awards 2017 шагнал гардуулах ёслолоос "Мини цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн Лора Дерн "Цувралын хоёрдугаар улирал хийгдэхийг бүх жүжигчид дэмжиж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Лиана гаргах болно. Тэр л шинэ зохиол бичнэ шүү дээ" гэж онцолсон юм.

цааш үзэх