Хайх

“Big Little Lies” цувралын хоёрдугаар улирлыг 2018 онд хийнэ

“Big Little Lies” цувралын хоёрдугаар улирлыг 2018 онд хийнэ

Николь Кидман, Риз Уидерспун нар зураг авалт эхлэхийг хүлээж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

"Big Little Lies" цувралын кино зохиолч Дэвид Э.Келли тус төслийн хоёрдугаар улирлын зураг авалт эхлэх гэж байгаа гэдгийг баталсан байна. TVLine вебсайтын мэдээллэснээр HBO телевиз цувралын зураг авалтыг 2018 оны хавар эхлүүлэхээр төлөвлөжээ.

"Бид санаануудаа нэгтгэж, зураг авалтын багийг эргэн цуглуулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ шийдвэрлэх ёстой маш олон асуудлууд гарч ирж байгаа. Гэхдээ бид бүгд цувралын шинэ улирлыг хийхийг хүсэж байгаа учраас бүх зүйлд өөдрөг үзлээр хандаж байгаа. Цувралын эхний улирлын үйл явдал цаашид үргэлжлэх боломжтойгоор төгссөн шүү дээ. Тиймээс бидэнд та бүгдэд хүргэх түүхүүд үлдсэн гэж бодож байна" хэмээн кино зохиолч хуваалцлаа.

Өнгөрсөн есдүгээр сард "Big Little Lies" цуврал "Emmy" шагнал гардуулах ёслолоос "Шилдэг мини цуврал" өргөмжлөлийг хүртсэн билээ. Тухайн үед уран бүтээлчдээс "Big Little Lies" цуврал цаашид үргэлжлэх эсэхийг тодруулахад, бүгд үүнийг хүсэж буйгаа илэрхийлж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх