Хайх

Billboard Music Awards 2017: “Титаник” кинонд хүндлэл үзүүлсэн Селин Дионы гайхамшигт үзүүлбэр

Billboard Music Awards 2017: “Титаник” кинонд хүндлэл үзүүлсэн Селин Дионы гайхамшигт үзүүлбэр

Сэтгэл хөдөлгөсөн мөч

Text: Ө.Тодгэрэл


Дуучин Селин Дион хэдхэн цагийн өмнө өндөрлөсөн Billboard Music Awards шагнал гардуулах ёслолын тайзан дээр гарч, бид бүгдийн хайртай 1990-ээд оны дурсамжийг сэргээлээ. Бүх цаг үеийн домогт "Титаник" кино дэлгэцнээ гарснаас хойш өдгөө 20 жил өнгөрчээ. Энэ нь мөн Дионы алдарт "My Heart Will Go On" дуу 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа гэсэн үг юм.

"My Heart Will Go On" дуу дахин нэг удаа амьдаар эгшиглэсэн нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, хүрэлцэн ирсэн зочдыг нулимс дусаахад хүргэлээ. Селин Дионыг дуулж байх үед тайзны аварга том дэлгэц дээр "Титаник" киноны хэсгүүд гарч байсан нь уур амьсгалыг бүр ч илүү гайхалтай болгож байлаа.

Үзүүлбэрээ дуусгасны дараагаар дуучин бүсгүй үзэгчид рүү хандан "Баярлалаа" хэмээн шивнэлээ. Гэвч баярлах ёстой хүн нь үзэгчид бид байлаа. Тиймээс баярлалаа, Селин Дион!

цааш үзэх