Хайх

“Black Panther” энэ сарын хамгийн өндөр орлоготой киногоор тодорлоо

“Black Panther” энэ сарын хамгийн өндөр орлоготой киногоор тодорлоо

Хоёр долоо хоногийн хугацаанд нийт 700 сая ам.доллар олжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Marvel студийн бүтээсэн "Black Panther" кино Хойд Америкт 400 сая ам.доллар, дэлхийн кино театруудаас 300 сая ам.доллар, ингээд нийт 700 сая ам.долларын орлого олсон гэдгийг New York Times сонин мэдээллэж байна.

"Энэ кино бидний хүлээлтийг давж гараад зогсохгүй соёл урлагийн гоц үзэгдэл болж байна" гэж Disney кино компанийн түгээлт хариуцсан захирал Дэйв Холлис ярилаа.

Райан Куглерын найруулсан "Black Panther" супер баатартай киноны ихэнх дүрийг африк америк гаралтай жүжигчид бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Тэдний дунд "12 Years A Slave" киноны гол дүрийн жүжигчин Люпита Нионго, "Fantastic Four" киногоороо алдартай жүжигчин Майкл Б.Жордан нар багтаж байгаа юм. Харин энэхүү блокбастерын гол баатар, хунтайж Т'Чалла буюу "Хар ирвэс"-ийн дүрийг "Lie To Me" цувралд тоглож байсан жүжигчин Чедвик Боузман бүтээсэн байна. Харин "Black Panther" киноны дуунуудыг Кендрик Ламар, The Weeknd, SZA, Jay Rock, Future болон Жеймс Блейк зэрэг уран бүтээлчид бүтээжээ.

Дашрамд дурдахад энэхүү кино нь Улаанбаатар хотын кино театруудаар гараад эхэлсэн байгаа юм.

цааш үзэх