Хайх

\"Carpool Karaoke: The Series\" нэвтрүүлгийн шинэ тизер трейлер

"Carpool Karaoke: The Series" нэвтрүүлгийн шинэ тизер трейлер

Анхны харц

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Apple компани цоо шинэ "Carpool Karaoke: The Series" нэвтрүүлгийн тизер трейлерийг Грэмми 2017 наадмын үеэр цацлаа

Өнгөрсөн зун Apple компани CBS телевизээс Жеймс Кордены хөтөлдөг Carpool Karaoke нэвтрүүлгийн эрхийг худалдан авсныг бид мэдээллэж байсан. Тэгвэл одоо тус нэвтрүүлгийн цоо шинэ "Carpool Karaoke: The Series" нэртэй тизер трейлер цацагдаад байна. Энэхүү видеоноос бид хөтлөгч Жеймс Корден, Уилл Смит, Жон Леженд, Ариана Гранде зэрэг одуудыг олж харах болно. Тэгэхдээ Жеймс Корден бүх дугаарт хөтлөгчөөр ажиллахгүй бололтой. Үүний оронд хөтлөгчөөр бас нэгэн алдартан, өөр нэг одтой хамтарч нэвтрүүлэгт оролцох юм. Жишээ нь Шакил О'Нил хөтлөгчийн дүрд харин Жон Сина зочин одын хувиар оролцжээ.

Одоогийн байдлаар тус нэвтрүүлэг яг хэзээ гарах нь тодорхойгүй ч уг трейлерт "Тун удахгүй" гэж бичсэн байна.

цааш үзэх