Хайх

Childish Gambino шинэ дуугаа танилцууллаа

“This Is America”

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин, жүжигчин Дональд Гловер буюу Childish Gambino "This Is America" нэртэй шинэ дуугаа танилцууллаа. Дональд энэхүү бүтээлээрээ Америкийн нэгдсэн улс дахь галт зэвсгийн хэрэглээ болон хүчирхийлэл хэрээс хэтэрч байгаа тухай өгүүлэхийг зорьжээ. Шүтэн бишрэгчид болон алдартнууд түүний санааг маш эерэгээр хүлээн авч байгаагаа олон нийтийн хуудсаараа дамжуулан илэрхийлж байна.

Тус дууны клипийг Sober болон Sweatpants гэх зэрэг дуунуудын клипийг найруулж байсан Японы найруулагч Хиро Мурай найруулжээ. Мөн энэ дашрамд дуулгахад өнгөрөгч бямба гарагт Доналд Гловер "Saturday Night Live" шоунд уригдахдаа Saturday гэх нэртэй шинэ дуугаа дуулсан байна.

Дональд Гловер 2016 онд цацагдсан "Awaken, My love!" цомгоосоо хойш шинэ уран бүтээл туурвиагүй байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх