Christie's дуудлага худалдаанд Reclining Nude болон бусад бүтээлүүд
Амедео Модильяни, Рой Лихтенштейн, Гюстав Курбе
Модильянийн 1918 онд зурж дууссан бүтээл Christie's дуудлага худалдаагаар 170,4 сая долларын үнэд хүрлээ. Энэ нь Пабло Пикассогийн Women of Algiers бүтээлийн дараа хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл болж байгаа юм.
Энэ үдэш зөвхөн Амедео Модильянийн бүтээл "нүцгэн" төрөл байсангүй. Дуудлага худалдааны танхимд мөн Гюстав Курбегийн ижил нэртэй бүтээлийг дэлгэжээ. Франц уран бүтээлчийн зураг 15 сая 285 мянган доллараар зарагдсан байна. Худалдаанд поп-арт зургуудыг мөн оруулсан ба Рой Лихтенштейны "Nurse" зураг 95 сая 365 мянган долларын үнэд хүрчээ.
Christie's дуудлага худалдааны танхим Гюстав Курбе, Амедео Модильяни, Рой Лихтенштейн, Поль Гоген, Пабло Пикассо, Жоан Миро, Люсьен Фрейд, Альберто Жакометти, Марсель Дюшан, Эрнст Людвиг Кирхнер, Жефф Кунс зэрэг зураач, уран барималчдын 34 бүтээлийг худалдсан байна.