Хайх

Coldplay хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх баримтат кино гарна

Coldplay хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх баримтат кино гарна

‘A Head Full of Dreams’

Text: Buro.Mongolia


Алдарт Coldplay хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх "A Head Full of Dreams" нэртэй баримтат кино ирэх арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийхээр боллоо. Уг киноны найруулагчаар Мэт Уайткросс ажилласан ба тэрээр Coldplay хамтлагийн ‘Paradise', ‘A Sky Full Of Stars', ‘Adventure Of A Lifetime' зэрэг дуунуудын клип болон алдарт Oasis хамтлагийн "Supersonic" нэртэй баримтат киноны найруулагчаар ажиллаж байжээ.

"A Head Full of Dreams" кинонд хамтлагийн гишүүд болох Крис Мартин, Жонни Баклэнд, Гай Бэрримэн болон Вилл Чэмпион нарын залуу нас ба карьерын эхэн үе, Coldplay хамтлагийн сэтгэл хөдөлгөм тоглолтын хэсгүүд болон өмнө хэзээ ч дэлгэгдэж байгаагүй дүрс бичлэгүүд орохоор болсон гэнэ.

Дашрамд дурдахад гайхалтай уран бүтээлүүдээрээ дэлхийн олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг Coldplay хамтлаг дэлхий дахинаа 75 сая хувь цомог борлуулж, хөгжмийн нийт 209 шагналд нэр дэвшин 62 шагнал хүртэж, олон гайхалтай тоглолтуудыг зохион байгуулсан билээ.  Ингээд "A Head Full of Dreams" баримтат киноны трейлерийг үзэцгээе!

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх