Хайх

“Coming to America” киноны үргэлжлэлийг хийнэ

“Coming to America” киноны үргэлжлэлийг хийнэ

30 жилийн дараа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Paramount кино компани "Coming to America" киноны үргэлжлэлийг хийхээр зохиолч Бэрри Блауштейн, Дэвид Шеффилд нартай хамтран ажиллах болсон гэдгийг The Hollywood Reporter вебсайт мэдээллэж байна. Тэд анх 1988 онд дэлгэцнээ гарсан "Coming to America" инээдмийн киноны зохиолыг бичсэн юм. Уран бүтээлчид энэ удаад ч мөн кино зохиол дээр ажиллахаар болжээ.

Одоогийн байдлаар уг төсөл анхан шатандаа явж байгаа бөгөөд "Carrie", "Public Enemies" киноны продюсер Кевин Мишер ажиллахаар болсон байна.

Жон Лэндисийн найруулсан энэхүү инээдмийн киноны үйл явдалд Африкийн Замунда нэртэй баян орны Аким гэдэг хунтайж өөрийн туслах Сэммигийн хамтаар Америк орныг зорьдог. Тэрээр Нью-Йорк хотын Куинс дүүрэгт ирж энгийн нэг америк иргэний амьдралаар амьдарч, жинхэнэ хайр дурлалаа олохоор шийддэг. "Coming to America" киноны гол дүрд Эдди Мерфи, Арсенио Холл, Жеймс Эрл Жонс нар тоглосон юм.

Тэгэхдээ одоогоор жүжигчин Эдди Мерфи хунтайж Акимийн дүрд эргэн тоглох үгүй нь тодорхойгүй байгаа юм.

цааш үзэх