Хайх

Дараагийн Оскарын наадам хэзээ зохион байгуулагдах нь тодорхой боллоо

Дараагийн Оскарын наадам хэзээ зохион байгуулагдах нь тодорхой боллоо

“Оскар 2019”

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн кино академийн төлөөлөгчид 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2019 оны хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулагдахаар болсныг мэдэгдлээ.

Харин үүнээс өмнө Оскарын шагналын нэр дэвшигчдийг 2019 оны нэгдүгээр сарын 7-14 хооронд шалгаруулж авах болно. Үүний дараа зохион байгуулагчид нэгдүгээр сарын 22 гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн жагсаалтыг олон нийтэд зарлах гэнэ. Мөн шүүгчид хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ялагчдыг тодруулах эцсийн шатны санал хураалт явуулж, хоёрдугаар сарын 19 гэхэд хариугаа гаргахаар болжээ.

Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Dolby театрт зохиогдоно.

Эргэн сануулахад 90 дэх удаагийн Оскарын наадмын шилдэг найруулагчаар Гильермо дель Торо шалгарсан бол түүний бүтээсэн "Shape of Water" кино "шилдэг кино" төрөлд шагнал хүртсэн билээ. Харин шилдэг эмэгтэй жүжигчнээр Фрэнсис Макдорманд (Three Billboards Outside Ebbing, Misouri) тодорч, Гэри Олдман Уинстон Черчиллийн дүрийг чадварлаг бүтээсэн хэмээн үнэлэгдэж "шилдэг эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон юм.

цааш үзэх