Хайх

Deadpool Селин Дионы клипэнд бүжиглэлээ

“Ashes”

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Дуучин Селин Дион "Ashes" гэх дууныхаа шинэ клипийг танилцуулсан байна. Энэхүү дуу нь Marvel-ын алдарт супер баатрын тухай өгүүлэх "Deadpool 2" киноны албан ёсны дуу болсон юм. Видео клипний үйл явдалд Селин Дион театрын тайзнаа дуулж, харин түүний ард "Deadpool" киноны гол баатар өсгийтэй гутал өмсөн маш хөгжилтэй байдлаар бүжиглэж байгаа нь харагддаг.

Клипний төгсгөлд супер баатар Deadpool Селин Дионд хандан "Энэ бол Титаник биш, харин ердөө л Deadpool киноны хоёрдугаар анги. Тиймээс хэт хичээх хэрэггүй" гэж байгаа нь сонсогдоно. Харин Селин Дион түүнд "Би бүх зүйлийг зөвхөн төгс л хийж чадна, Хүн аалз минь!" гэж хариулна. Эцэст нь Deadpool "N'Sync-ийг л дууддаг байж дээ" хэмээн харамссан байдлаар хэлэх болно.

Жүжигчин Райан Рейнольдсын тоглосон "Deadpool 2" кино 2018 оны тавдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх