Хайх

Деми Ловато анорексия болон бусад асуудлуудынхаа талаар дэлгэнэ

Деми Ловато анорексия болон бусад асуудлуудынхаа талаар дэлгэнэ

Youtube сувгаар дамжуулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Деми Ловато аравдугаар сарын 17-нд өөрийн Youtube сувгаараа дамжуулж "Simply Complicated" ("Зүгээр л төвөгтэй") гэх нэртэй баримтат киногоо танилцуулахаар болсныг i-D сэтгүүл мэдэгдлээ. Энэхүү баримтат кинонд дуучин бүсгүй анорексия өвчин, архи ба хар тамхины донтолт, хэрцгий найз залуу гээд өөрийнхөө амьдралд тохиолдсон бүхий л асуудлуудыг олон нийтэд дэлгэх болно.

"Энэ видеонд миний өмнө нь хэнд ч ярьж байгаагүй зүйлс болон миний амьдралыг байгаагаар нь харуулсан хувийн бичлэгүүд багтсан байгаа. Миний шүтэн бишрэгчид намайг найман настай байхаас авахуулаад л энэ замаар надтай хамт явж ирсэн. Би амьдралынхаа хамгийн чухал хором мөчүүдийг тэдэнтэй үргэлж хуваалцдаг. Тиймээс миний хувьд энэ баримтат киног хийж, хүмүүст өөрийнхөө түүхийг хүргэх нь маш чухал байсан" гэж Деми Ловато ярьжээ.

Түүнчлэн дуучин бүсгүй өөрийн Twitter хуудастаа "Хэрэв та миний бэлгийн чиг хандлагыг сонирхож байгаа бол энэ баримтат киног үзэхэд л хангалттай. Мөн би хэний ч өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй" гэж нэмж онцолсон байна. Энэ дашрамд хэлэхэд Деми Ловато ЛГБТ нийгэмлэгийг дэмждэг хэдий ч хувийн амьдралынхаа тухай төдийлөн тайлбар тавиад байдаггүй билээ.

цааш үзэх