Хайх

Desiigner Өмнөд Солонгосын BTS хамтлагтай хамтрах уу?

Desiigner Өмнөд Солонгосын BTS хамтлагтай хамтрах уу?

Desiigner Ази дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт "Panda" дууны уран бүтээлч, рэппер Desiigner Өмнөд Солонгосын BTS хөвгүүдийн хамтлагтай хамтарч уран бүтээл хийх магадлалтай байна. Desiigner өөрийн Twitter хуудастаа "Desiigner x BTS" хэмээн бичиж, тус хамтлагийн албан ёсны хуудсыг тэмдэглэжээ. Түүний энэхүү жиргээн дээр тулгуурлан дэлхийн томоохон хөгжмийн сэтгүүлүүд тэднийг хамтрах гэж байгаа хэмээн таамаглаж байна. Мөн түүний "The Life of Desiigner" гэх цуврал влогийн хамгийн сүүлийн ангид рэппер BTS хамтлагтай Billboard Music Awards ёслол дээр уулзаж буйгаар харагдсан юм.

Сонирхуулахад Desiigner дараа сараас эхлэн Ази дахь аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм. Түүний аялан тоглолт Токио хотоос эхлэн цааш Индонези, Тайланд, Дубайд үргэлжлэх болно. Түүнчлэн рэппер "The Life of Desiigner" нэртэй анхны цомгоо тун удахгүй танилцуулна гэдгээ зарласан билээ.

цааш үзэх