Хайх

Дэвид Боуигийн мюзиклийг виртуал бодит орчинд үзүүлнэ

Дэвид Боуигийн мюзиклийг виртуал бодит орчинд үзүүлнэ

"Lazarus"

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондон хотын Виктория ба Альберт нарын музей цоо шинэ үзэсгэлэн танилцуулахаар зэхэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Дэвид Боуигийн "Lazarus" мюзиклийг виртуал хэлбэрээр олон нийтэд танилцуулах болно. 

"Lazarus" мюзикл Лондон хотын King's Cross театрт 2016 оны сүүлээс энэ оны нэгдүгээр сар хүртэл тавигдсан юм. Энэ үеэр мюзиклийг Виктория ба Альберт нарын үзэсгэлэнд зориулж тусгайлан бичиж авчээ. Үзэгчид тусгай хэрэгслийн тусламжтай энэхүү мюзиклийг үзэх боломжтой.

"Lazarus" мюзиклийг найруулагч Иво ван Хове бүтээсэн бөгөөд гол дүрийг "Dexter" цувралын од, жүжигчин Майкл С.Холл, Эми Леннокс, София Энн Карузо нар бүтээсэн байна. Энэхүү мюзиклийг Уолтер Тевисийн "The Man Who Fell to Earth" зохиолоос сэдэвлэсэн юм.

"Lazarus" мюзиклийн зохиолыг Энда Уолш ба Дэвид Боуи нар хамтран бичиж байжээ. Уг мюзикл нь Дэвид Боуигийн хамгийн сүүлчийн төслүүдийнх нь нэг болсон юм. Түүний хамгийн сүүлийн "Blackstar" цомогт багтсан дуунууд болон өмнөх уран бүтээлүүд тус мюзиклд багтсан байгаа.

"Lazarus" мюзикл Лондон хотын Виктория ба Альберт нарын музейн "Performance Festival" наадмын хүрээнд дөрөвдүгээр сарын 30-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх