Хайх

Дуучин Дуа Липа Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагтай хамтарлаа

Дуучин Дуа Липа Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагтай хамтарлаа

“Kiss and Make Up”

Text: Г.Тэмүүлэн


Английн дуучин Дуа Липагийн "Dua Lipa: The Complete Edition" цомог өнөөдөр худалдаанд гарсан билээ. Мөн дуучин бүсгүй хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг болох BLACKPINK-тай хамтран гаргасан "Kiss and Make Up" нэртэй синглээ цацсан байна. Энэхүү сингл нь мэдээж хэрэг "Dua Lipa: The Complete Edition" цомогт багтсан байгаа.

Эрч хүчтэй, бүжгийн хэмнэлтэй энэхүү дууг сонсоход олон улс даяар хит болох нь тодорхой болж байна. Сонирхуулахад BLACKPINK хамтлагийн бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулсан дуу анх удаа өөр уран бүтээлчийн цомогт багтаж байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх