Хайх

Дуэйн Жонсон буюу \"The Rock\" Чингис хааны тухай кино продюсерлоно

Дуэйн Жонсон буюу "The Rock" Чингис хааны тухай кино продюсерлоно

Universal кино компанийн бүтээл

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Universal кино компани Чингис хааны тухай бүрэн хэмжээний адал явдалт кино бүтээхээр зэхэж байна. Deadline вебсайтын мэдээллэснээр тус кино компани "Beauty and the Beast", "The Huntsman: Winter's War" бүтээлүүдээрээ алдаршсан кино зохиолч Эван Спилиотопулосын бичсэн Чингис хааны тухай зохиолын эрхийг авсан гэнэ. Мөн жүжигчин Дуэйн Жонсон буюу "The Rock", продюсер Дэни Гарсия ба Роберт Земекис нар уг киноны продюсероор ажиллахаар болсон байна.

Одоогоор энэхүү киноны албан ёсны нэр, тов, жүжигчдийн баг тодорхой болоогүй байгаа ч, үйл явдалд Монголын эзэнт гүрний агуу удирдагч Чингис хааны булшийг хайж буй тухай гарна гэдэг нь батлагджээ.

цааш үзэх