Хайх

Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

2019 оны арванхоёрдугар сарын 25

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Аделийг шинэ цомгийнхоо ажилд орсон гэдгийг Их Британийн The Sun сонин өөрсдийн эх сурвалж дээр тулгуурлан мэдэгдэж байна.

Тус сонины мэдээллэснээр Грэммигийн шагналт дуучин одоогийн байдлаар хэд, хэдэн шинэ дуу бичүүлсэн байгаа ба продюсеруудтай уулзаад амжсан гэнэ. Мөн тэрээр энэ зуны турш шинэ уран бүтээл бичүүлэхээр ажиллана гэдгийг эх сурвалж мэдэгджээ. Харин дараа жилийн зул сарын баяр гэхэд Адель шинэ цомгоо гаргах аж. Дашрамд дурдахад дуучин бүсгүй 2017 онд хоолойгоо гэмтээснээс болж "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд хийх ёстой байсан хоёр ч тоглолтоо цуцалсан билээ. Тиймээс түүний шинэ цомог нь олны дунд хүлээлт үүсгэсэн чухал бүтээл болох юм.

Эргэн сануулахад Адель өмнө нь "19", "21" ба "25" гэх цомгуудыг тус, тус танилцуулж байсан билээ. Одоогоор түүний шинэ цомог ямар нэртэй болох нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн жил дуучин Адель Грэммигийн ёслолоос нийт таван шагнал хүртсэн ч тэрээр "Оны шилдэг цомог" шагналыг авахаас татгалзсан юм. Учир нь тэрээр уг нэр хүндтэй шагналыг дуучин Бейонсегийн "Lemonade" цомог хүртэх ёстой гэж үзсэн билээ. Сонирхуулахад түүний энэ шийдвэр Грэммигийн түүхэнд шагналаасаа татгалзсан хоёр дах тохиолдол болсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх