Хайх

Дуучин Тейлор Свифт цоо шинэ дүр төрхтэйгөөр хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ

“Look What You Made Me Do”

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Өнгөрсөн долоо хоногт дуучин Тейлор Свифт "Look What You Made Me Do" нэртэй шинэ синглээ цацаж, шинэ цомгийнхоо товыг зарласан бол өнөөдөр зохион байгуулагдсан "Video Music Awards 2017" шагнал гардуулах ёслол дээр энэхүү дууныхаа видео клипийг танилцууллаа. Нийт дөрвөн минут үргэлжлэх тус клипэнд дуучин бүсгүй маш хүчирхэг дүр төрх бүрдүүлж, өөрийн үзэн ядагчиддаа хандан хөгжилтэй байдлаар хариулт өгчээ. Түүнчлэн Тейлор "Look What You Made Me Do" клипэнд Канье Уэст, Ким Кардашьян, Кэти Перри нартай сөргөлдсөн тухайгаа битүүхэн сануулаад авсан юм.

"Look What You Made Me Do" клип цацагдсан даруйдаа буюу ердөө л есөн цагийн дотор Youtube суваг дээр 14 сая үзэгчтэй болж, уг сингл нь iTunes-ын рейтингийг тэргүүлж, мөн Spotify хөгжим түрээсийн үйлчилгээний хэрэглэгчид уг клипийг 4 сая удаа татан авч рекорд эвдээд байгаа юм.

цааш үзэх