Хайх

Дуучин Тейлор Свифт шинэ дуугаа цацаж, зургаа дах цомгийнхоо товыг зарлалаа

Дуучин Тейлор Свифт шинэ дуугаа цацаж, зургаа дах цомгийнхоо товыг зарлалаа

“Look What You Made Me Do”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дуучин Тейлор Свифт шүтэн бишрэгчдээ маш удаан хүлээлгэсний эцэст "Reputation" нэртэй шинэ цомог гаргах гэж буйгаа зарласан байна. Ингээд ч зогсохгүй Тейлор хэдхэн цагийн өмнө тус цомогт багтсан "Look What You Made Me Do" нэртэй анхны синглээ цацлаа. "Reputation" нь дуучны зургаа дах цомог болох бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 10-нд албан ёсоор худалдаанд гарахаар болжээ. Мөн өчигдөр дуучин бүсгүй шинэ цомгийнхоо хавтасны зургийг нийтэлсэн байгаа.

Тейлор Свифт "Look What You Made Me Do" синглээ дуучин, ая зохиогч Жек Антонофф болон Их Британийн Right Said Fred хамтлагийн гурван гишүүнтэй (Ричард Фэйрбрасс, Фрэд Фэйрбрасс, Роб Манзоли) хамтран зохиосон юм.

цааш үзэх