Хайх

Эд Ширан \"The Simpsons\" цувралд тоглоно

Эд Ширан "The Simpsons" цувралд тоглоно

Телевизийн салбар луу "урваж" байна

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дуучин Эд Ширан саяхан "Game of Thrones" цувралын долоодугаар улиралд нэгэн жижиг дүрийг бүтээж шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл одоо Английн алдарт дуучин бас нэгэн телевизийн бүтээлд оролцон тоглох болсныг Rolling Stone сэтгүүл мэдээллэжээ. Тодруулбал Эд Ширан "The Simpsons" инээдмийн анимэйшн цувралын 29-р улиралд гол дүрийн баатар Лиза Симпсоны дурлалт залуугийн дүрийг бүтээх юм.

Хамгийн сонирхолтой нь "Haw-Haw Land" нэртэй энэхүү анги нь Оскарын шагналт "La La Land" мюзиклээс сэдэвлэсэн байна. Харин Эд Ширан Райан Гослингийн дүрээс сэдэвлэсэн Брендан гэх баатарт дуу оруулах аж.

Тиймээс Эд Шираны шүтэн бишрэгчид ирэх аравдугаар сарын 1-нд цацагдах "The Simpsons" цувралын 29-р улирлаас хайртай дуучнаа олж харах боломжтой боллоо.

 

 

 

цааш үзэх