Хайх

Элтон Жон цуглуулгаасаа Уорхол болон Баския нарын бүтээлийг дуудлага худалдаанд оруулна

Элтон Жон цуглуулгаасаа Уорхол болон Баския нарын бүтээлийг дуудлага худалдаанд оруулна

Sotheby's дуудлага худалдаанд

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ зун Sotheby's дуудлага худалдаанд оролцох хүн бүрт Элтон Жоны цуглуулгад байгаа Энди Уорхол болон Жан-Мишель Баския нарын бүтээлийг худалдан авах боломж олдож байна

Дуучин Элтон Жон алдартай урлагийн бүтээл цуглуулагч гэдгийг мэдэх хүн тун ховор. Тэгэхдээ ирэх арваннэгдүгээр сард Tate Modern музейгээс түүний цуглуулгыг олон нийт үзэж болох юм. Харин энэ удаад тэрээр өөрийн цуглуулгад байсан 1984-1985 оны хооронд Энди Уорхол болон Жан-Мишель Баския нарын хамтран бүтээсэн нэргүй зургийг Sotheby's дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Тус зураг нь анх удаа Sotheby's дуудлага худалдаанд танилцуулагдах гэж байгаа бөгөөд Элтон Жон урлагийн бүтээлийн худалдаачин Ларри Гагосянаас авч байсан бүтээл аж. Уорхол болон Баския нарын уг зурагт гавлын яс дүрслэгдсэн байх ба хажууд нь "stomach" буюу ходоод гэж улаанаар бичжээ. Харин энэхүү бүтээлийг эзэмших хүсэлтэй хүмүүс зургаадугаар сарын долоонд Парис хотод болох Sotheby's дуудлага худалдаан дээр үнэ хаялцан авах боломжтой.

Мэргэжилтнүүд энэхүү зургийг 1,1 сая долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байна.

цааш үзэх