Хайх

Эмили Ратаковски хуримаа хийлээ

Баяр хүргэе!

Эмили Ратаковски хуримаа хийлээ

Text: Бюро 24/7

Хоёр хоногийн өмнө загвар өмсөгч ба жүжигчин Эмили Ратаковски өөрийн Instagram хуудсаар дамжуулан маш гэнэтийн мэдэгдэл хийлээ. "Тэгэхээр надад нэгэн гэнэтийн мэдээ бий... Би өнөөдөр хуримаа хийчихлээ!" хэмээн Эмили Story хэсэгт байршуулсан зурган дээрээ бичжээ.

Эмили Ратаковски хуримаа хийлээ (фото 1)

Эмили Ратаковски хуримаа хийлээ (фото 2)

Эмили Ратаковски хуримаа хийлээ (фото 3)

Тодруулбал Harper's Bazaar сэтгүүлийн мэдэгдэж буйгаар өдгөө 26 настай алдарт бүсгүй Нью-Йорк хотноо жижиг хэмжээний, нууц хуримын ёслол зохион байгуулж, жүжигчин ба кино продюсер Себастьян Бир-Маклардтай гэрлэлтээ батлуулсан байна. Хуримын ёслол дээр зөвхөн гэр бүлийн гишүүд болон ойр дотны хүмүүс цуглажээ.

Хуримын ёслол болон шинэхэн хосын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч, Эмилигийн нийтэлсэн зурган дээрээс алтаар хийгдсэн хуримын хос бөгжийг олж харах боломжтой. Мөн хэрвээ сайтар анзаарвал Себастьян Бир-Маклардын зүүсэн бичигтэй бөгжнүүд дээр "Emrata" хэмээн сийлэгдсэн байгаа.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх