Хайх

Eminem-ийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

Eminem-ийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

Шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгаж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэппер Eminem хэсэг хугацааны турш "Revival" нэртэй өөрийн шинэ цомгийнхоо тизерүүдийг цацаж, шүтэн бишрэгчдээ догдлуулаад авсан билээ. Тэгвэл одоо энэхүү олон хүний хүсэн хүлээсэн шинэ цомгийн нээлтийн тов тодорхой болжээ. Тодруулбал рэппер, продюсер Dr.Dre-гийн албан ёсны Instagram хуудаст Eminem-ийн "Revival" нэртэй шинэ цомог 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд худалдаанд гарна гэх мэдээлэл богино хэмжээний бичлэгний хамтаар байршуулагдсан байна. Энэхүү видеог Eminem ч бас өөрийн албан ёсны Instagram хуудастаа нийтэлж, цомгийнхоо товыг зарласан байгаа.

Эргэн сануулахад Eminem хамгийн сүүлд 2013 онд "Marshall Mathers LP 2" гэх найм дах цомгоо гаргаж байсан юм.

 

 

 

цааш үзэх