Хайх

Честер Беннингтон хамтлагийнхаа хамтаар “Carpool Karaoke”-д оролцсон бичлэг цацагдлаа

Честер Беннингтон хамтлагийнхаа хамтаар “Carpool Karaoke”-д оролцсон бичлэг цацагдлаа

Энэхүү дугаарыг түүнийг таалал төгсөхөөс долоо хоногийн өмнө хийсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Linkin Park хамтлаг албан ёсны Facebook хуудсаараа дамжуулан Carpool Karaoke нэвтрүүлэгт орсон видеогоо цацсан байна. Carpool Karaoke нэвтрүүлгийн энэхүү дугаарын зураг авалтыг долоодугаар сарын 14-нд буюу хамтлагийн дуучин Честер Беннингтоныг таалал төгсөхөөс долоо хоногийн өмнө хийжээ. Уг видеог Linkin Park хамтлаг Честер Беннингтоны гэр бүлийн зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд дэлгэсэн байна.

Нийт 23 минут үргэлжлэх энэ дугаарын хөтлөгчөөр "The Hangover" киногоор алдартай инээдмийн жүжигчин Кен Жонг ажилласан юм. Нэвтрүүлгийн үеэр Linkin Park хамтлагийн гишүүд Outkast хамтлагийн "Hey Ya", Red Hot Chili Peppers-ийн "Under the Bridge" болон өөрсдийн "Numb", "In the End" зэрэг алдартай хит дуунуудаа дуулсан байна. Тэгвэл Честер Беннингтон өөрийн гэр бүлийн тухай ярьж, Кен Жонгд дуу дуулахыг зааж, тэд хамтдаа хөгжилдөж буйгаар гарчээ.

Эргэн сануулахад Честер Беннингтон өнгөрсөн долоодугаар сард амиа егүүтгэсэн билээ. Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй Linkin Park хамтлагийн дуучин дөнгөж 41 настай байсан юм.

цааш үзэх